Өчигдөр буюу долдугаар сарын 21-нд 92,490 тун Pfizer/Biontech вакцин иржээ. Ингэснээр манай улс зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.
Дараагийн ээлжийнх долдугаар сарын 28-нд 132,210 тун вакцин ирэх юм байна.
Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны гурав болон дөрөвдүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх аж.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн бөгөөд нийт хүн амын 57.2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.