Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь Улаанбаатарт мэдрэгджээ
Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны 07-р сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрын зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт болсон.
Мөн өдрийн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд магнитуд нь М=5.2-той газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, уртраг 106.92. байв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.