АНУ-ын Төв Азид нэвтрэх гүүр Ташкент боллоо

АНУ-ын Төв Азид нэвтрэх гүүр Ташкент боллоо

"Төв ба Өмнөд Ази: Бүс нутгийн харилцаа" чуулга уулзалт Узбекистаны нийслэлд эхэллээ. АНУ цэргээ татаж, талибууд эргэн ирснээр Афганистан дахь нөхцөл байдал улам бүр төвөгтэй болж байна. Ийм нөхцөлд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, Европын холбооны дипломат хэлтсийн дарга Боррелл, Орос, Хятад, Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Ташкент хотод цуглажээ. АНУ-ын Афганистан дахь тусгай төлөөлөгч Залмай Халилзад Узбекистанд айлчилсан. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Эмили Хорн "АНУ-ын Тусгай элч Залмай Халилзад Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани болон бүс нутгийн улс орнуудын дипломат төлөөлөгчтэй уулзана. Афганистан дахь аюулгүй байдал, хөгжлийн хүрээнд нийтлэг ашиг сонирхлыг хөхиүлэн дэмжих, терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Ерөнхийлөгчийн туслах Элизабет Шервуд-Рэндалл АНУ-ын төлөөлөгчдийг Ташкент хотод болох олон улсын бага хуралд удирдан оролцоно" гэж мэдэгдсэн. АНУ-ын төлөөлөгчид Узбекистан улсад ажиллахдаа бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, Төв Азийн орнуудын түншлэлийг бэхжүүлэх боломжийг хэлэлцэх юм. Афганистаны одоогийн удирдлага хөрш зэргэлдээ гүрнүүдийн байр суурийг сонсох, шинэ эвслийн хүчийг бий болгохын тулд ”Талибан"-тай нухацтай хэлэлцээр хийх шаардлагатай. Эс тэгвэл иргэний дайны гал дүрэлзэж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудад нөлөөлнө. Ялангуяа Узбекистанд хүнд тусна.

Ташкентын уулзалтын зорилго Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт хамаатай. Тэрбээр Ерөнхий сайдаар 13 жил ажиллаад 2016 оны улс орноо тэргүүлэх болжээ. Мирзиёев гадаад, дотоод бодлогын далайцтай шинэчлэл эхлүүлсэн. Нээлттэй, идэвхтэй гадаад бодлого нь улс төрийн дотоод өөрчлөлтийн үргэлжлэл юм. Узбекстаны анхны Ерөнхийлөгч Ислам Каримовын үед Узбекистан гадаад ертөнцөөс нэлээд болгоомжилж байсан. ЗХУ задран унасны дараа Каримов зөвхөн эрх мэдлээ хадгалан үлдээд зогсохгүй Узбекстаны амьдралын хэв маягийг олон талаар хадгалж үлджээ. Тэрбээр Коммунист нам, эрх баригчид, хөдөө аж ахуй, эдийн засгийг бүхэлд нь хатуу хянадаг байсан юм. Каримов нь исламист, Америк, Хятад, Орос тэргүүтэй гадны нөлөөнөөс айдаг байв.

 

УЗБЕКИСТАН УКРАИН БИШ

Төв Азийн хамгийн их буюу 34 сая хүн амтай Узбекистан Зөвлөлтийн дараах орон зайд чухал байр суурь эзэлдэг ч Евразийн эдийн засгийн холбоонд элсээгүй. Ташкент Евразийн холбоонд ажиглагчийн статустайн ачаар гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татдаг. Мирзиёевийг "Узбекийн Горбачев" гэдэг ч Михаил Сергеевичийн перестройкийн гунигт туршлагаас зайлсхийдэг. Харин Дэн Сяопиний амжилтыг давтахыг хүсч байна. Узбекистан бол Хятад биш гэдэг нь ойлгомжтой ч амжилттай шинэчлэлийн урьдчилсан нөхцөлүүд бий. Зөвлөлтийн аж үйлдвэрийн потенциалд тулгуурлан Узбекистаны эдийн засгийг дахин эхлүүлэх боломжтой. Үүний тулд боловсон хүчнээ бэлтгэж, хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай.

Узбекстанд хөрөнгө оруулах хүсэлтэй улс олон байдаг. Арабын баян орнууд, Турк, БНХАУ, ОХУ, Европ, АНУ онцгой анхаарал хандуулдаг. Эцсийн эцэст Ташкент бол Төв Азийн гол хүч юм. АНУ Афганистаныг эзэлсэн 2001 оноос хойш Узбекистаныг сонирхох болсон. Ислам Каримов америкчуудыг хөрш зэргэлдээ улс руу зэвсэгг хүчнээ шилжүүлэх цэргийн баазаар хангаж өгсөн бөгөөд Вашингтоны удирдлагууд Ташкентад байнга зочилдог. 2001 онд таван сарын дотор (Афганистан руу довтлох шийдвэр гаргах үед) АНУ-ын 18 сенатор, Конгрессын есөн гишүүн Узбекистанд айлчилсан бөгөөд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ямар ч улс ийм том буулт хийгээгүй юм. Гэвч америкчууд бүх зүйлийг балласан. Андижанд 2005 онд болсон үймээнд Ташкентыг буруутгасны улмаас цэргийн баазаа алдсан. Афганистанаас цэргээ гаргах бэлтгэл ажлын хүрээнд Цагаан ордон Ташкентад буулт хийжээ. Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Кпинтон Ташкентад хоёр удаа айлчилсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. Харин Ерөнхийлөгч Мирзиёев 2018 онд Ерөнхийлөгч асан Дональд Трамптай яриа хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэ гэрээ байгуулсан. Америкчууд Узбекистаны эрх баригчдыг, ялангуяа шашны эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн шүүмжлэлээ зогсоожээ. Вашингтон Узбекистаныг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь туслахаа амласан.

Худалдааны саадыг арилгах, хөрөнгө оруулалтын зэрэглэл, дэлхийн тавцан дахь Бүгд найрамдах улсын ерөнхий дүр төрхийг сайжруулахын тулд улс орнуудынхаа ашиг сонирхлыг ашиглана гэж найдаж байна. Узбекистанд өрнөдийн орнуудын хөрөнгө оруулалтыг даган хүний эрхийн төлөө тэмцэгчид, боловсролын хөтөлбөр, сангууд, соёлын төслүүд, хэвлэл мэдээллийн агентлагууд нэвтэрнэ. Узбекистан Украин биш бөгөөд "барууны сургууль"-аар дамжсан бүх хүмүүсийг гадны хүчний тагнуул гэж үзэх нь тэнэг хэрэг юм.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419