Целлюлит гэдэг нь арьсан доорх өөхөн давхарга жигд бус болсныг хэлдэг
Целлюлит гэдэг нь арьсан доорх өөхөн давхарга жигд бус болсныг хэлдэг. Энэ нь маш таагүй харагддаг ба царай төрхөндөө анхаарал тавьдаг хүмүүсийн санааг ихээр зовоодог.
Целлюлит нь бодисын солилцоо, дааврын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой үүсдэг ба биед шингэн ихээр хуримтлагдсанаас болдог.
Үүнтэй тэмцэх арга нь үндсэндээ биеийн идэвхтэй байдал, хоол хүнсний таарсан зөв дэглэм чухал байдаг.
Мөн тус болох зүйл бол массаж хийх юм. Ихэвчлэн гуа-ша, мөн силиконон бумбаар арьсан дээгүүр гүйлгэх байдлаар хийдэг. Мэдээж мэргэжлийн хүнээр хийлгэх нь зөв. Мэргэжилтнүүд биеийн аль хэсэгт ямар чиглэлээр хийх, аль хэсэгт болгоомжтой хийх ёстой болон, хаана хийхээс зайлсхийх хэрэгтэйг маш сайн мэддэг.
Мэдээж ганцхан массаж хийгээд асуудал шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг их чухал юм шүү...
Намхайдоржийн Цогтмандах