Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмын үе буюу долдугаар сарын 10-18-ныг дуустал нийт ес хоног бүх нийтээрээ амарсан билээ.
Ингэхдээ долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ний Бямба гарагт шилжүүлсэн юм. Иймд долдугаар сарын 24-нд буюу энэ Бямба гараг нь ажлын өдөр болж байна.
Баяр амралтын үед ажлын өдрийг дараагийн амралтын өдөрт ийнхүү шилжүүлэх тохиолдол байдаг.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгаагүй тул 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа ажил, амралтын өдрийг шилжүүлэх боломжгүй болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.