Л.Энхсайхан: Вакцин хийлгээгүй хүн Дельта хувилбараар өвчилбөл хүндрэх эрсдэлтэй
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан халдварын Дельта хувилбарын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Бусад хувилбаруудтай харьцуулахад эмгэг зүйн үзүүлэлт 67 хувь өндөр байна. Мөн амт үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдол бий. Дельта хувилбарт вакцины нөлөө бага зэрэг буурсан. Гэтэл вакцин хийлгээгүй хүн Дельта хувилбараар өвчилбөл маш хүндрэх эрсдэлтэй байна. Монгол Улсын хувьд зургадугаар сард давалгаалахад голчлон альфа хувилбар бүртгэгдсэн. Үүн дээр вакцины үр нөлөөг бууруулахгүйн тулд аль болох холилдож уулзахгүй, хүн хоорондын зайг барих, маскаа зүүхийг зөвлөсөөр байгаа. Тиймээс үйлчилгээний газрууд ч анхаарч, иргэд хоорондоо шаардлага тавих хэрэгтэй байна" гэлээ.
Дэлхийн улс орнууд дельтавирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ:
КОВИД-ын дараа шинж тэмдэг 4-7 сарын турш шинж тэмдгүүд илэрдэг талаарх судалгаанууд гарчээ. Залуу хүмүүст хүртэл илэрч болж байгаа аж. Хэрэв шинж тэмдгүүд удаан илэрвэл агаар салхинд гарах нь чухал бөгөөд тохирсон дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Эмэгтэйчүүдэд бодисын солилцоо удаашрах шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул түргэн хоол, чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй гэв.
Эх сурвалж:www.polit.mn