19 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Туул голд осолдож нас баржээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Туул” голын эрэг дагуу энэ сарын 12-нд зургаан хүн зугаалж байснаас нэг нь усанд осолдож нас баржээ. Талийгаач эрэгтэй 19 настай М нь Сонгинохайрхан дүүргийн II хороонд оршин суудаг байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.
Ослын тухай дуудлага мэдээлэл энэ сарын 13-ны 22:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид энэ сарын 16-ны 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 21:37 цагт Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн хойно, Туул голын эргээс цогцсыг олжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчөөр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.