""Covid-19"-ын эх үүсвэрийг судлах асуудлыг улс төржүүлж болохгүй" гэв
Нэр бүхий 48 орон хамтран вирусийн эх үүсвэрийг судлах асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн захидлаа ДЭМБ-д илгээсэн билээ. 7-р сарын 15-нд БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбогдуулан хэлэхдээ: " 48 орон ДЭМБ-ын Ерөнхий захиралд хамтарсан захидал илгээж, вирус бол хүн төрөлхтний хамтын дайсан, олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэй хамтран ажиллах замаар л цар тахлыг даван туулна.
ДЭМБ-гаас гаргасан Хятад-ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг сайшааж байгаа бөгөөд тус тайлан нь вирусийн эх үүсвэрийн тухай дэлхий нийтийн ажлын үндэс суурь, гарын авлага болох ёстой. Вирусийн эх үүсвэрийг судлах асуудал бол шинжлэх ухааны үүрэг юм.
Вирусийн эх үүсвэрийг судлах асуудлаар Хятад улс шинжлэх ухаанч, мэргэжлийн түвшин бүхий, хариуцлагатай байр сууриа илэрхийлсэн. Вирусийн эх үүсвэрийн асуудлаарх Хятад улсын нээлттэй, ил тод байлгах байр суурийг олон улсын эрдэмтэн судлаачид бүрэн дэмжиж байна.
Сүүлийн үед Америк тэргүүтэй цөөн хэдэн орон цар тахал, вирут элдэв нэр хоч зүүж, эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлж байна.
Хөгжиж буй орнуудын хамтарсан захидал шударга ёсны дуу хоолойг дамжуулж, шударга үнэн ёс, тэгш байдлыг хамгаалах нь олонхийн байр суурь гэдгийг бүрэн харуулж байгаа юм. Холбогдох талууд хариуцлагатай шинжлэх ухаанч байр сууриар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран цар тахлын эсрэг тэмцэн, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсэж байна" гэжээ.