"Ковид-19" халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1295 тохиолдол илэрчээ. Эдгээр тохиолдлын 646 нь Улаанбаатар хотод, 644 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн 10 хүн нас барж, нийт нас баралт 726 болов.
Нийт 10462 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:
-Хөнгөн 6223 хүн
-Хүндэвтэр 3030 хүн
-Хүнд 1002 хүн
-Нэн хүнд 207 хүн байна.