ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1439 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт 1,439 хүнд Ковид19 халдвар илэрчээ. Бүргэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 855, орон нутагт 584 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүүлийн хоногт 0-80 насны дөрвөн хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 707-д хүрч байна.
Өнгөрсөн 24 цагт 3347 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 118,219 хүрчээ.