Монгол Улс хүн амынхаа 60 хувийг Ковид 19-ийн вакцинжуулалтад бүрэн хамруулаад байна
Монгол улс нь Ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалтыг богино хугацаанд иргэдээ хамруулж чадссанаар хөгжиж буй орнуудаас дундаа тэргүүлсэн хэвээр байгаа. Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа цаг үед Монгол улс ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд Ковакс хөтөлбөрт хамрагдаж нийт хүн амынхаа 20 хувийг уг хөтөлбөрийн хүрээнд дархлаажуулалт хамруулахаар тохиролцож чадсан.
Одоогоор Монгол улс зөвхөн Ковакс хөтөлбөрөөс гадна бусад орны зээл тусламж, Засгийн газрын худалдан авалтынхаа үр дүнд нийт хүн амынхаа 53 хувийг бүрэн тунд хамруулж чадсан ч халдварын болон нас баралтын тоо өссөн хэвээр байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын мэргэжилтний хэлснээр тус байгууллага дархлаажуулалттай холбоотой ирээдүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тулд Монголын засгийн газартай нягт хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: A24 News Agency