ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр баяр наадмын өмнөх өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. Тэрээр 2011 оноос хойш тус төвийг удирдаж ирсэн эрхэм.
Харин түүний оронд ЭХЭМҮТ-ийн захирлаар "эхо"-ны гэгддэг Ш.Алтантуяа хэмээх эмч томилогджээ. Ш.Алтантуяа Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Швейцар улсуудад ажиллаж байсан туршлагатай. Эх барих эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа ажээ.