2017 оноос хойш эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээжээ
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар болсон билээ.
Энэ хүрээнд 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургадугаар сарын 24-ний хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн болохыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.
Эх сурвалж: Өдрийн Сонин