Энэ сарын 10-18-ны амралтын өдрүүдэд ажиллах арилжааны банкуудын хуваарийг хүргэж байна.
ХААН банк: "Нарантуул" тооцооны төв 10-нд, Замын-Үүд салбарын "Хилийн боомт" тооцооны төв 17-18-нд, Өмнөговь салбарын "Оюутолгой" тооцооны төв 12-17-нд ажиллана. Сүхбаатар аймаг дахь салбарын "Бичигт" тооцооны төв 10-11-нд, Сэлэнгэ салбарын "Алтанбулаг" тооцооны төв 10-нд болон 13-18-нд ажиллана. Мөн Хөвсгөл салбарын "Мөрөн" тооцооны төв 10-нд ажиллах бөгөөд тус банкны бусад салбар бүх нийтийн амралтын өдрүүд буюу 11-18-нд ажиллахгүй.
Төрийн банк: 7 дугаар сарын 10-18-ныг дуусталх хугацаанд Улаанбаатар хотын нийт салбар амарна.
ХАС банк: Энэ сарын 11-16-нд И-март тооцооны төв ажиллана. Бусад салбар нэгж амарна.
Голомт банк: Энэ сарын 10-нд "Нарантуул" зээлийн төв, "Хархорин" салбар ажиллана. 19-нөөс салбарууд хуваарийнхаа дагуу ажиллана.
Худалдаа хөгжлийн банк: Энэ сарын 11, 13, 16-нд бүх салбар амарна. Харин 14-нд Сүхбаатар дүүргийн Картын үйлчилгээний төв, Чингэлтэй дүүргийн "Урт цагаан" тооцооны төв, Баянзүрх дүүргийн "Баянцээл" салбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол тооцооны төв, Хан-Уул дүүргийн "Зайсан" салбар, Сонгинохайрхан дүүргийн "Гурвалжин" салбар ажиллана.
Мөн энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Төв талбай салбар, Чингэлтэй дүүргийн "Бөмбөгөр" салбар, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол тооцооны төв, Баянгол дүүргийн "Төмөр зам" салбар, Өргөө салбар, Хан-Уул дүүргийн "Ривер гарден" салбар, Хан-Уул-2, салбар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол тооцооны төв ажиллана.
Богд банк: 10, 12, 13-нд "Урт цагаан" жижиг дунд бизнесийн зээлийн төв, 14, 15, 16-нд Бодь цамхаг салбар ажиллана.
Капитрон банк: 12-13-нд Баянгол салбар, 14-15-нд "Ард" салбар, 11-18-нд Гурвалжин салбарын харьяа 1 дүгээр тооцооны касс, Их тойруу салбарын харьяа "Улаанбаатар буян" тооцооны касс ажиллах бөгөөд 12-16-нд бусад бүх салбар нэгжүүд амарна.
Ариг банк: Амралтын өдрүүд, 11-16-нд бүх салбар нэгж амарна.
Эх сурвалж: Монцамэ