Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
"Сүүлийн 24 цагт 12539 сорьцод шинжилгээ хийхэд 2308 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1367 нь Улаанбаатар хотод, орон нутагт 940, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 134270 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт 2673 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 96513 боллоо.
Мөн 5 иргэн нас барлаа. Нийт нас баралт 660 боллоо.
- 60-69 насны нэг хүн
- 70-79 насны 2 хүн
- 80-аас дээш насны 2 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.07.09-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.07.09-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, July 8, 2021