Арьс ширний цехүүдийн хаягдал түүхий эдүүд байгаль орчныг бохирдуулж байна
2000 оноос арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж өнөөгийн байдлаар Улаанбаатар, Дархан хотод арьс шир боловсруулах 30 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, аймаг орон нутагт ажиллаж байгаа.
Дээрх үйлдвэрлэлүүдийн 80 орчим хувийг гадаад эзэд тэр дундаа БНХАУ-ын иргэд өмчилдөг гэх бөгөөд нийт түүхий эдийнхээ 80-90 орчим хувийн түүхий эдийг БНХАУ руу импортоор гаргадаг аж. Импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд нь байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож тус орчны агаар, хөрс, усны бохирдлыг үүсгэгч үндсэн шалтгаан болж байна. Учир нь дотооддоо эргэлтэд орж чадаагүй түүхий эдүүд их хэмжээгээр хаягдаж, газрын хөрс болоод байгаль экологид их хэмжээний хор хөнөөл учруулдаг болохыг иргэд хэлж байлаа.
Эх сурвалж: A24 News Agency