Өнөөдөр /2021.07.08/ 11:00 цагаас Төрийн ордны баруун хаалга дээр Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулна.
Тэдний зүгээс соёлын биет бус өв наадмыг ядаж ёсчилсон байдлаар зохион байгуулах ёстой гэсэн шаардлага хүргүүлж байгаа аж.