С.Баяр: Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө
Ерөнхий сайд асан С.Баяр хорих ангиас магадлангаар суллагдаад удаагүй байна.
Тэрээр шаггүй сайн жиргээч. Суллагдсанаасаа хойшхи анхны жиргээгээ хийж олон түмэнтэй ийн мэндчилжээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Монгол жиргээ маань сайн уу? Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө. Зуун жилийн зуншлага тасархай байна! Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө УБ-тай золгов. Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе! Хар цагаан хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёслое! Эрүүл байвал…” гэжээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн “Олон жиргээнд баярлав. Жиргээд 2 жил болж. Бид шувуу биш. Гэхдээ л жиргэнэ. Сэтгэх чадвар шувуунаас биднийг ялгана. Шорон дээгүүр шувууд нисдэггүй гэдэг худлаа. Ниснэ. Тагт дээр сууна. Бид талхаа илүүчлэнэ. Харилцан жиргэнэ. Бас ч гэж ойлголцоно. Сэтгэдэг нь бүр илүү ойлголцох ёстой биз” хэмээжээ.