Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталсан байна.
2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан. Энэхүү хуулийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Ингэснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах талаар ХНХЯ-наас мэдээллээ.