Роналдо гэртээ эрүүл биш ямар ч хоол хүнс, чихэрлэг зүйлс байхыг хориглодог
Саяхан алдарт хөлбөмбөгчин Роналдо /түүнийг германд СR7 гэж товчилж нэрлэдэг юм/ кока колаг ширээнээс зайлуулж ус ууж байгаа бичлэгийг хүмүүс үзсэн байх. Германчуудын хувьд Роналдог маш авьяастай хөлбөмбөгчин, хөдөлмөрч, хатуу дэглэмтэй хүн гэдгээр хүндэлдэг.
Түүний амжилтын ард асар их хөдөлмөр бий. Энэ нь эрүүл хооллолт, өдөр бүрийн дасгал сургуулилт, өөртөө тавьдаг зарчим. Роналдо уснаас өөр зүйл уудаггүй. Архи, кола, ундаа, цайнаас татгалздаг. Түүний эцэг нь архинаас болж нас барсан учраас тэр архи амсдаггүй. Ногоо, загас, цэвэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Тостой, өөхтэй зүйл идэхгүй.
Түүнд хийсэн оношоор түүний биеийн бүх хэсгүүдийн ердөө 10 хүрэхгүй хувь нь өөхлөгтэй гэгддэг. Үлдсэн хэсэг нь цэвэр булчин. Энэ нь дэлхийд маш өндөр үзүүлэлтэнд ордог байна.
Тэр гэртээ эрүүл биш ямар ч хоол хүнс чихэрлэг зүйлс байхыг хориглодог. Хүүгээ дархлааг нь сайжруулахын тулд өдөр бүр хүйтэн душинд оруулж, зөвхөн ногоо өндөг загас хооллож, өөрийн төрсөн орон нутагтаа байнга хөрөнгө оруулж, спорт боловсролыг дэмждэг гэдгийг энд хүмүүс сайн мэднэ.
Нэгэн зөөгч америк эмэгтэйтэй нэг удаа унтаж, нөгөө эмэгтэй нь жирэмсэн болсон явдал гарсан. Харин Роналдо хүүхдээ төрүүлэхийг хүсэж, төрсний дараа асран халамжлах эрхийг бүр мөсөн өөртөө авсан байдаг. Тэр үсэндээ биедээ үнэтэй үсний гель шампунь огт хэрэглэдэггүй. Зөвхөн байгалийн гаралтай дан савангаар угаадаг. Тэр өдөр бүр тогтсон цагт орондоо орж тогтмол 10 цаг унтдаг.
Өнгөрсөн жил багийнхан нь, найзууд нь түүний төрсөн өдрийн баярт нь гэрт нь уригдаад шокондоо орсноо сонинд нэгэн ярилцлаганд хэлсэн байв. Тэднийг баярын ширээнд суухад зөвхөн ногоо загасны төрлийн хоолнууд харин ямар ч амттан бас архины төрлийн уух зүйл байсангүй. Баярын өдөр хүртэл түүнийг дэглэмээ барина гэж бодсонгүй гэж тэд хэлсэн байсан. Түүний зарчимтэй амьдрал тасралтгүй амжилтыг авчирдаг гэж энд ярьцгаадаг.
Батчулууны Чимидлхам
Герман улс