Улсгүй үндэстэн
Дэлхийн 1-р дайнд Османы эзэнт гүрэн ялагдсаны дараа ялалт байгуулсан барууны холбоотнууд 1920 оны Севрийн гэрээнд Курдистан улсыг байгуулах заалт оруулсан байдаг.
Гэвч гурван жилийн дараа орчин үеийн Турк улс хил хязгаараа тогтоож, ийм заалт оруулаагүй гэж амлалтаа зөрчин, Курдуудыг цөөнхийн статустай болгосон.
Курдууд хэзээ ч үндэстний улсын статустай болж байгаагүй бөгөөд Курдистаныг засгийн газрын биш бүс нутаг болгосноор тэд дэлхийн хамгийн том харьяалалгүй буюу “улсгүй” үндэстнүүдийн нэг болсон юм.
Курдууд нь одоогоор Турк, Ирак, Иран, Сири зэрэг 4 өөр газар нутагт оршиж байна.
Маш олон жилийн турш соёлын эрх, бие даасан байдал, тусгаар тогтнолоо үргэлжлүүлэхээр Турк, Иран, Сири, Иракийн Курдистан хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Одоогоор 30-45 сая гаруй Курд хүмүүс байдаг гэсэн тоо байна. Гэхдээ улс төрийн нөлөөгөөр энэ тоо баримтыг ялгаатай мэдээлдэг.
Курдуудын одооны үндсэн хэл нь Курд хэл. Мөн Араб, Перс, Турк болон Армень хэлээр ярьдаг. Сунни лалын шашинтай.
Курдуудыг үгүйсгэх нь хэдэн арван жилийн турш Туркийн төрийн албан ёсны бодлого байсан.
1980 оноос Курд хэлээр ярихыг хориглож, Курдуудын эрх ашгийн төлөөх улс төрийн дуу хоолойг хүртэл хавчин гадуурхаж байсан.
Курд үндэстэн гэсэн нэршилийг үгүй хийж зөвхөн уулын Туркчид гэж нэрлэдэг болсон.
Тэднийг ялгаварлан гадуурхах үйлдлээс болж 40,000-65,000 курд үндэстэн амиа алдсан гэсэн судалгаа байдаг.
Тэд хоорондоо хагаралтай байдаг нь улс оронгүй болсон байдалтай холбоотой гэж зарим судлаачид үздэг.
Бид яаж ч улс төржиж бие биенээ муулж байсан ч Дэлхий дээр Монгол улс гэсэн язгуур эрх ашиг, эв нэгдэл, эх орон гэдэг юмаа л эцсийн дүндээ хамгаалж явах юм шүү хэдүүлээ!