Наадмын амралтын өдрүүдэд Замын-Үүд боомтын үйл ажиллагаа ХЭВИЙН үргэлжилнэ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.
Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. Ингэснээр хэдийгээр Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй ч мөн үеэр монголчууд ес хоног амрах шийдвэр гарсан.
Тэгвэл дээрх бүх нийтийн амралтын өдөр Замын-Үүдийн боомт амрахгүй, ажиллах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тодруулбал, тэрбээр "Өчигдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүд боомтын ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн.Хэд хэдэн ариутгалын цэг нээхээр болсон.
Мөн долоодугаар сарын 9-нөөс эхлээд ес хоног улс орон даяар амарна. Гэхдээ Замын Үүд боомт бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг Засгийн Газарт хүргүүлнэ. Түүнчлэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг ашиглаж Эрээн боомтоос орж ирж байгаа барааг халдваргүйжүүлэх шаардлагатай" гэсэн юм.
Тэрбээр АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан ажлын хэсгийг ахлан Замын-Үүд боомт дээр ажиллаа.