Зам тээврийн ослын улмаас нэг өдөрт ДОЛООН хүн гэмтэж, ХОЁР хүн амиа алдав
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны долдугаар сарын 5-ны өдөр нийт 315 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 205 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж нэг хүний амь хохирсон, орон нутагт дөрвөн хүн гэмтэж нэг хүний амь хохирсон байна. Тухайлбал:
Нийслэлд
- 2021 оны долдугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Чингэлтэйн гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
- 2021 оны долдугаар сарын 5-ны өдрийн 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Жуулчны гудамжны замд суудлын автомашины жолооч нь мотоциклтой мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
- 2021 оны долдугаар сарын 5-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их монгол улсын гудамжны замд бага оврын жийп автомашины жолооч нь явган зорчигч 37 настай эмэгтэйг мөргөж амийг нь хөнөөсөн байна.
Орон нутагт
- 2021 оны долдугаар сарын 5-ны өдрийн 14:00 цагийн орчим Дорнод аймаг Чойбалсан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч 17 настай эрэгтэй гэмтсэн.
- 2021 оны долдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт мотоцикл гэрлийн шон мөргөж жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
- 2021 оны долдугаар сарын 5-ны өдрийн 02:00 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорноговь аймаг чиглэлийн асфальтан замд суудлын автомашин том оврын ачааны автомашины араас мөргөж суудлын автомашины жолооч гэмтсэн.
- 2021 оны долдугаар сарын 5-ны өдрийн 00:10 цагийн орчим Увс аймаг Тариалан сумын нутагт том оврын ачааны автомашин онхолдож жолооч амь хохирч, зорчигч гэмтсэн байна.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 72 зөрчил илрүүлсний нийслэлд 42, орон нутагт 30 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.