Хуурамч ардчилал ба барьцаат төр
Монголын төрийг ажваас сонгогчдын барьцаанд байгааг бодохоор ардчилсан гэмээр. Эрх баригч нам, түүний засаг улсын хөгжилд юу хэрэгтэйг бус сонгогчдод таалагдах бодлого хэрэгжүүлсээр 30 жил боллоо.
Төр бол ард түмэнд тал засан амиа аргацаадаг арчаагүй тогтолцоо биш. Маргаашийн хөгжил дэвшлийн төлөө өнөөдөр ард түмэнд балбуулж байх ёстой алсыг харагч, нийтлэг эрх ашгийг хамгаалагч.
Гэтэл манай төр засаг:
1.Малчдаас айгаад малын хөлийн татвар авч чадахгүй явсаар нийт нутгийхаа 86 хувийг цөлжүүллээ.
2.Хуучин машин оруулахыг хориглох, хязгаарлах гэхээр иргэд уурлана гээд замаасаа урт машинтай болоод цаг, мөнгө үрээд машинд аа өдөржин шөнөжин мөлхдөг боллоо.
3.Дэг журам зөрчигчдийг торгодог нь дэлхийн ёс журам. Гэтэл торгохоор ард түмэн уурлана гээд өршөөчихнө. 4.Сонгуулиар сургалтын төлбөр нэмэхгүй гээд амалчихсан учраас их дээд сургууль нь хүний олноор амай аргацааж чанараа гээж, шинжлэх ухаан сургалт нь унасан.
5.Ерөнхий боловсродоо реформ хийх гэхээр багш нарынн арми уурлачих гээд улсаа харанхуй болголоо.
Ард түмний амьралыг сайжруулах гэхээр сонгуулиар мөнгө тараахаар авахаа байчих гээд гэж бодоход хүрч бгаа бус уу?
Энэ мэтээр цааш олон уруудалтыг нэрлэж болно. Энэ бол хуурамч ардчиллын мөн чанар, үр дүн бус уу. Энэ бол парламентийн засаглалын давуу талыг бус, сул талыг амилуулан адаг сүүлд нь зовлонг туулж буйн жишээ бус уу?
Ийнхүү “Хуурамч ардчилал” барьцаат төрийг бий болгож, барьцаат төр нь бүлэглэлийг тэжээж, харин улс доройтож, хөгжил алсардаг юм бус уу?
Нанзаддоржийн Лүндэндорж