Үргэлжлэн орох борооны улмаас гэр хорооллын нүхэн жорлонгийн бохир нь хөрсөнд шингэж, бохирдуулж байна
Гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашиглаж байна. Энэ нь эргээд агаарын бохирдолтой адил хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр болоод байгаа юм. Сүүлийн өдрүүдэд тасралтгүй бороо орсны улмаас нүхэн жорлонгийн ус хальж, гудамж талбай руу гараад байна. Борооны усанд нүхэн жорлонгийн бохир нь хөрсөнд шингэж, бохирдуулах, таагүй үнэр гаргахаас эхлээд хүүхэд багачуудын халдварт өвчин тусах шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: A24 News Agency