УЯАЧИД: Монголчууд 100 жилийн түүхэндээ наадмаа тасалдуулаагүй
Монголын морин спорт уяачдын холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна.
Уяачдын холбооноос хүмүүсийг хөдөө орон нутгаас дуудаагүй. Энэ хүмүүс өөрсдөө ирцгээсэн. Тиймээс Монголын морин спорт уяачдын холбооноос байр сууриа илэрхийлж байна. Засгийн газар энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрээ гаргах хүртэл уяачид бид Сүхбаатарын талбайд хүлээх болно гэв.