Хууль зүй, дотоод хэргийн яам “Шилдэг яам”-аар шалгарчээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн оны амжилтаараа төрийн захиргааны төв байгууллагуудаа манлайлсан байна.
Тус яамыг “Шилдэг яам”-аар шалгаруулж, цом, батламж олгожээ. Уг шагналыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарт гардуулан өгчээ.