“Petro star” компанийн жижиглэнгийн худалдаанд шинжилгээ хийхэд АИ-98 авто бензинээсмеханик хольц илэрчээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны хяналтын талаар мэдэээлэл хийлээ. Хяналт шалгалтыг Ашигт малтмал газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох лаборторуудтай хамтран хийжээ. Энэ үеэр хэрэглэгчийн гомдлын дагуу “Petro star” компанийн АИ-98 авто бензины агуулах болон жижиглэнгийн худалдаанд хяналт шалгалт хийсэн байна. Тэгэхэд шатахуун түгээх станц буюу жижиглэнгийн худалдаан дахь АИ-98 автобензинээс механик хольц илэрчээ. Үүний шалтгаан нь авто бензины цэвэрлэгээ үйлчилгээ муу буюу савны бохирдолтой холбоотой гэсэн дүгнэлт хийсэн байна. Мөн механик хольцтой бензин нь машины хөдөлгүүрт нөлөөлдөг гэж дүгнэжээ. Харин АИ-92 авто бензин болон дизель түлшний хяналт шалгалтыг үргэлжүүлэн хийж байгаа аж.