Шөрмөс яагаад татдаг вэ?
Дасгал хийж байх үед шөрмөс татах нь цөөнгүй. Тэр тусмаа тогтмол өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчдын дунд элбэг тохиолддог. Тэгвэл бидний хэлж заншсанаар шөрмөс яагаад татдаг талаар товчхон тайлбарлаж өгье.
Халуун орчинд удаан хугацаанд ажиллах, дасгал хөдөлгөөн хийх үед хөлс ихээр ялгарна. Энэ үед хөлсөөр эрдэсээ алдаж байдаг. Хөлсний найрлагад натри, хлор, кали, магни, кальци зэрэг электролит байдаг. Дунд эрчимтэйгээр дасгал хөдөлгөөн хийхэд 1 цагт 1-3 литр хөлс ялгаруулдаг. Энэ үед 1380-5520мг натри хөлсөөрөө алдаж байдаг. Хүний бие нийт шингэнийхээ 1% -ийг алдахад цангах мэдрэмж үүсдэг.
Өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчид бэлтгэлийн дараа их цангадаг. Энэ үед цэвэр ус уугаад цангаа гарахгүй байна гэцгээдэг нь электролитоо нөхөж чадахгүй байгаатай холбоотой. Бас бэлтгэл сургуулилтийн үед бидний хэлж заншсанаар шөрмөс татах нь элбэг. Үнэндээ энэ нь шөрмөс татах бус булчингийн актин миозин уургийн агших сунах үйл явц алдагдаж булчин агшиж чангарч хатуурах үйл явц юм. Булчингийн агших сунах үйл явцад кали, кальцийн оролцоотойгоор явагддаг. Иймд алдсан электролитээ нөхөж чадаагүйгээс дээрх шинж илэрдэг. Мөн зүрхний булчин кали дутагдахад мэдрэгээр хүлээж авдаг. Кали дутагдахад зүрхний цохилт олшрох, артерийн даралт хэлбэлзэх шинжүүд илэрдэг.
Хөлсөөр шингэнээ алдах үед зөвхөн ус ууснаар шингэн нөхөгддөггүйг тайлбарлахыг хичээлээ. Энэ үед ус, электролит зохистой харьцаагаар агуулсан шингэн нөхөх давсны уусмал уух нь чухал. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу цайр 1.5мг, кали 157мг, хлорид 458мг, натри 341мг, глюкоз 2.7гр-ийн харьцаатайгаар 1 уутанд савласан "Денк-Электролит" бэлдмэлийг 200мл усанд найруулж нэг удаад ууна. Спортоор хичээллэдэг хүмүүс хоногт 3 удаа хэрэглэнэ.
Хүндэтгэсэн: Цахим Эмч