Шингэн багасах нь бүх бие организмд маш хүчтэй нөлөө үзүүлдэг
Ахимаг насны улсуудын анхаарч явах ёстой асуудлын нэг, залуус ч мөн адил өөрсдийн эцэг эх, настай гэр бүлийн гишүүдтэй бол мартаж болохгүй чухал асуудал байдаг.
Энэ бол настай улсуудын биед байх ёстой шингэний хэмжээ багасах явдал юм.
Бид өөрсдөө анхаарахгүй бол, хэдий асууж лавласан ч, настан буурай нар маань ч өөрсдөө ч анзаарахгүй байх хандлагатай байдаг шингэн багасах гэдгийг. Учир нь нас ахихтай холбоотой бие дэх шингэн багасч буйг мэдрэх чадвар мууддаг. Тэгэхээр нэлээн гүн хямралын байдалд хүрэхээс нааш ам цангах мэдрэмж төрөхгүй байх магадлалтай.
Шингэн багасах нь бүх бие организмд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Хамгийн наад зах нь арьс хуурайших, үрчлээтэх, харлаж өнгөлөг бус болох гэх мэт.
Мэдээж бодисын солилцоо муудна. Нэгэнт шингэний хэмжээ багассан тул хоол боловсруулах үйл ажиллагаа хэвийн байж чадахаа болино. Өтгөн хатна, даралт багасах, толгой өвдөх, мартамхай болох гэх мэт олон асуудал үүснэ. Цаашлаад Альцхеймэр, Паркинсоны өвчин хүртэл үүсэхэд нөлөө үзүүлэх боломжтой.
Заримдаа бөөр давсаг муутай хүмүүс олон дахин шээхээс төвөгшөөж шингэн уухаа багасгах тал байдаг. Бас хоол шингээлт муудсанаас суулгах, бөөлжих зэргээс шингэнээ алддаг.
Иймд иргэд өөрсдөө энэ тал дээр анхаарч, эрүүл шингэн, халуун хоол цай зэргээр шингэнээ нөхөхийг хичээж байх хэрэгтэй.
Гэхдээ настай улсууд шингэн юм хэтрүүлэн хэрэглэх нь бас л эсрэг туйлшрал болох магадлалтай. Алкоголь бол шингэнийг улам багасгана. Мөн элдэв ундаа жүүс уугаад нэмэргүй. Бас кофе, ногоон цай зэрэг шээх хөөх үйлчилгээтэй ундааны хэрэглээг багасгах хэрэгтэй.
Бие дэх шингэний хэмжээ багасах нь бусад олон асуудлын суурь болж чаддаг учир мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч байх нь зөв шүү.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах