ЭМЯ: Халдварын 2246 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2246 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 115478 боллоо. Үүний 1345 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол, хөдөө орон нутгаас 901 тохиолдол бүртгэгдлээ.
2825 хүн эдгэрч, эмнэлгээс, гэрийн тусгаарлалтаас гарсан бөгөөд нийт эдгэрсэн тохиолдлын тоo 76654 болсон юм. Мөн 15 хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.30-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.30-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, June 29, 2021