Хөшигийн хөндийд байгуулах шинэ дагуул хотуудын төлөвлөлтийн ажлын хэсэг хуралджээ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 6-р сарын 23-ний 111 дугаар захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийд байгуулах шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2021.06.29/-ний өдөр хуралдлаа.
Хуралдаанаар Төв аймгийн Хөшигийн хөндийд байгуулах шинэ дагуул хотуудын хөгжлийн төлөвлөлтөд салбар бүрийн бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн уялдуулж тусгах, Шинэ Зуунмод, Майдар хот, Зуунмод хот, Сэргэлэн сумын төвийн нутаг дэвсгэрийн орон зайг хамарсан Бүсийн хөгжлийн төслийг боловсруулж, зохион байгуулах талаар мэдээлэл өгч, танилцуулга хийж, холбогдох яамдуудтай санал солилцож, хэлэлцлээ.
Эх сурвалж: БХБЯ