Цагаан юм нь охид, бүсгүйчүүдийн эрүүл мэндийн толь юм
Түгээмэл тохиолддог эмэгтэйчүүдийн 4 эмгэгийн талаар мэдээлэл орууллаа.
Үтрээний мөөгөнцөр
Candida albicans мөөгөнцрөөр үүсгэгдэнэ.
Шинж тэмдэг: Бэлэг эрхтэн, бэлэг эрхтний амсар орчмоор загатнах, эмзэглэх, хөгц үнэртэй өтгөн цагаан юм гарах нь мөөгөнцрийн сонгодог жишээ юм.
Нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл
Ердийн үед үтрээнд 20 гаруй төрлийн нян агуулагдах бөгөөд эдгээрийн харьцаа алдагдсанаас нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл үүснэ.
Шинж тэмдэг: Цагаан юмны өнгө нь шаргал, шингэн, загасны эвгүй үнэртэй болно. Биений юм ирэхийн өмнө ихсэж, бэлгийн хавьталын дараа илүү үнэртэнэ.
Трихомоноз
Бэлгийн замаар дамждаг халдвар өвчин.
Шинж тэмдэг: Эмэгтэйчүүдэд бэлгийн уруул, үтрээний үрэвсэл үүсч, бэлгийн уруул орчмын арьс улайн хавагнах, эвгүй үнэртэй, шар ногоон юм гарах зовиур илэрнэ.
Умайн хүзүүний сувгийн үрэвсэл
Шинж тэмдэг: Идээрхэг юм гарна, умайн хүзүүнд хүрэхэд цус гарна, бэлгийн хавьтлын дараа цус, идээрхэг ялгадас гарна.
Эх сурвалж: Himalaya doctor