Үйлийн үр заавал эргэдэг
XX зууны эхэнд шотландын нэгэн фермер гэр рүүгээ явж байжээ. Тэрээр намгийн хажуугаар гарах үедээ тусламж хүсэн орилох дууг сонсов. Фермер дуу гарсан газар руу гүйж хүрэхэд нэгэн хүү намагт шигдэн живдэгийн даваан дээр байв.
Фермер маш хурднаар модны бүдүүн гэгч мөчир огтлон авч живж буй хүү рүү сунгаж түүнийг намгаас татан гаргав. Хүү салганан чичрэн нулимсаа асгаруулан зогсов.
"Манайд очъё. Та тайвширч, дулаацах хэрэгтэй байна" гэж фермер хэлэв. "Үгүй, үгүй" гэж хүү толгойгоо сэгсэрлээ. "Аав минь намайг хүлээж байгаа. Тэр маш их санаа зовж байгаа байх” гэж хэллээ. Хүү аврагчид талархал илэрхийлсэнээ хүү гүйн одлоо.
...Өглөө нь фермерийн байшингийн гадаа сайн үүлдрийн морьд хөлөглөсөн гоёмсог сүйх тэрэг ирж зогсоход фермер угтан гарав. Сайн хувцастай эрхэмсэг тэргэнээс буугаад фермерээс асуулаа:
-Та өчигдөр миний хүүг аварсан уу?
- Тийм ээ, гэж фермер хариулав.
- Би танд хэр их мөнгө өгөх вэ?
- Эрхэм ээ, надад санаа зовох хэрэггүй. Та надад өртэй биш юунд мөнгө өгөх бэ? Би хэн ч байсан хүний хийх ёстой зүйлийг л хийсэн.
- Үгүй ээ, би зүгээр ингээд явчихаж чадахгүй нь. Яагаад гэвэл миний хүү надад маш үнэтэй. Ямар ч хамаагүй мөнгө хэл гэж зочин шаардав.
"Би энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Баяртай” гээд - фермер гэр рүүгээ орохоор эргэв. Энэ үед фермерийн байшингийн нь гонх дээр нэгэн хүү үсрэн гарч ирэв.
- Танай хүү юү? - зочин асуув.
- Тийм ээ гэж фермер бардам байдалтай хэлэв.
- За тэгвэл ингэвэл ямар байна. Би танай хүүг Лондон руу авч яваад, бүх зардлыг нь гаргаж боловсролтой хүн болгоё. Хэрэв тэр аав шигээ эрхэм сайн хүн болох юм бол та ч, би ч аль аль нь энэ шийдвэрт харамсахгүй байх болно -гэж зочин хэллээ.
Хэдэн жил өнгөрчээ. Фермерийн хүү нь сургуулиа төгсөөд дараа нь анагаах ухааны их сургуульд элсэн дүүргэв. Удалгүй түүний Александр Флеминг гэдэг нэр дэлхийд алдаршжээ.
Дайн эхлэхийн өмнөхөн дээрх ноёны хүү Лондон дахь клиникийн эмнэлэгт уушгины хатгалгааны хамгийн хүнд хэлбэрээр өвдөж ирэв. Энэ удаад түүний амийг хэн аварсан гэж та бодож байна вэ? - Тийм ээ, Александр Флеминг буюу пенициллинийг нээсэн хүн аварчээ.
Флемингт боловсрол олгосон ноёны нэрийг Рандольф Черчилль харин хүүг нь Уинстон Черчилл гэдэг бөгөөд хүү хожим нь Английн ерөнхий сайд болжээ.
Монголчууд бид “үйлийн үр” гэдгийг зөвхөн муу зүйл хийвэл түүний гарч байгаа үр дагавар мэтээр маягаар ойлгодог. Ямар нэг үйл хийж л байгаа бол түүний үр дагавар заавал гарна. Дээрх жишээн дээрээс харахад бүгд сайн үйлс хийсний үр дүнд харилцан сайн үр дагаврууд гарсан байна.