Хүүхдийн 100 мянга, цахилгаан, дулааны хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлнэ
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснийхөө дараа ҮАБЗ-ийн анхны хурлаа зарласан билээ. Тэгвэл уг хуралдаанаас гарсан зөвлөмжийн талаар Монгол Улсын Засгийн газар албан ёсны цахим хуудсаараа дамжуулан товч мэдээллээ.
Тодруулбал, улсын төсөвт тодотгол хийж, хүүхдийн 100 мянга, цахилгаан, дулаан зэрэг халамжийн арга хэмжээг он дуустал үргэлжүүлэхээр болжээ.
Төсвийн тодотголд:
- Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүлжилт олгохоор
- Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар
- ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар
- Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгав.