Өнөөдөр болох ҮАБЗ-ийн хурлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сунгах зэрэг 4 асуудал хэлэлцэнэ
Өнөөдөр ҮАБЗ дараах асуудлуудаар хуралдана.
18 нас хүртэлх хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олгох, цаашид энэхүү арга хэмжээг Монгол Улсын 2022 оны төсөвт тусган үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
Айл өрхийн болон зарим аж ахуй нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог, хаягдлын үйлчилгээний хураамжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хариуцан төлж байгаа арга хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
Нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулах шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2021 оны есдүгээр сарын 15-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас санхүүжүүлэн хэрэгжүүлэх,
Коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгах гэсэн асуудлаар хуралдах юм байна.