Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц хорих ангиас суллагджээ. Түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэн ийнхүү эрх чөлөөтэй болж байгаа аж.
Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын сүүлчийн өдөр өчигдөр байсан юм. Тэрээр энэ өдөр Б.Хурцад уучлал үзүүлжээ.
Б.Хурц С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан хэргээр өнгөрсөн 3 дугаар сард анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хорих ял сонсоод байсан юм.
Ийнхүү тэрээр өчигдөр орой суллагдсан байна.