Бритни Спирсийн шүтэн бишрэгчид жагсчээ
АНУ-ын поп од Бритни Спирс Лос-Анжелест болсон сонсголын үеэр “Миний орлогыг захиран зарцуулах эрх аавд байдаг. Шүүх тухайн үед зүй бус консерватив шийдвэр гаргасан.
Би одоо амьдралаа эргүүлж авмаар байна. Найз залуутайгаа гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэтэл аав зөвшөөрдөггүй. Тэр миний хүүхэд төрүүлэх эрхийг хааж байна” гэв. Жейми Спирс 2008 оны шүүхийн шийдвэрээр охиныхоо хувийн болон бизнесийн асуудлыг хянах эрхийг авсан. Гэхдээ Жейми эрүүл мэндийн шалтгаанаар 2019 онд охиныхоо зарим асуудлыг шийдвэрлэх эрхгүй болжээ. Бритни аавынхаа оронд асрамжийн газрын мэргэжилтэн Жоди Монтгомерийг санал болгосон байна. Дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид шүүхийн гадаа цугларч, “Бритнийг чөлөөл”, “Бритнийн амьдралаас холд” гэсэн уриа лоозон барьжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин