Хөдөө аж ахуй нь монголчуудын аж амьдралд их чухал нөлөөтэй салбар бөгөөд нийт ард иргэдийн гуравны нэг нь малчид бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлдэг байна. 2020 оны эцсээр монгол улсад 241,989 малчин өрх 70 орчим сая мал тоологдсон байна. Харин фермийн аж ахуйн хувьд 2025 аж ахуй нэгж, өрхөд 97.6 мянган сүүний үхэр, 594 аж ахуйн нэгж, өрхөд 28.6 мянган махны үхэр, 127 аж ахуйн нэгжид 23.8 мянган нарийн ноост, мах, ноосны хонь, 387 өрх, аж ахуйн нэгжид 22,3 мянган гахай, 1391 өрх, аж ахуйн нэгжид 991,8 мянган өндөглөгч тахиа, 608 өрх, аж ахуйн нэгжид 13,5 мянган бүл зөгий зэргийг үржүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчилэн төрөлжүүлж хөгжүүлэх, импортыг бууруулж, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах зорилгоор “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн баталж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг