Ц.Эрдэнэбат: Энэ цар тахлын хүнд цаг үед өрх бүрд сая төгрөг өгвөл бодитой дэмжлэг болно

2021-06-24, 09:26 Цаг үе 605 2
Ц.Эрдэнэбат: Энэ цар тахлын хүнд цаг үед өрх бүрд сая төгрөг өгвөл бодитой дэмжлэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засагаж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн дөрвөн жил Монголыг хөгжүүлэх чиглэлд эдийн засгийн талаас ямар бодлого баримталж ажиллавүүнээс ярилцлагаа эхэлье?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулсан. Учир нь бодитой хэрэгжүүлэхүйц бөгөөд шинжлэх ухаанд суурилсан бодлого үгүйлэгдэж байсан л даа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын зорилго нь монгол хүний амьдралыг шийдсэн, амьжиргааг дээшлүүлсэн,эдийн засгийн хоосон тоон үзүүлэлтээс илүүтэйгээр монгол хүн төвтэй, хүний хөгжилд анхаарч бодлогоо боловсруулсан.Хоосон тоон үзүүлэлтээс илүү чанарт зорьсон, бодитой хэрэгжихүйц төлөвлөгөөг гаргасан.

Сүүлийн 30 жил Монголын ядуурал 30 орчим хувьтай байна. Харин ядуувтар буюу ядуу болоход тун ойрхон бүлэг гээд үзэхээр нийт хүн амын 50 хувь нь ядуу буюу ядуувтар болчихоод байгаа юм. Тиймээс энэ асуудлуудаа нэн түргэн шийдэх ёстой гэж үзсэн. Үүнийг шийдэх хамгийн үр дүнтэй арга нь иргэдээ орлоготой болгох. Орлоготой болгохын тулд хоёр чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байсан. Нэгдүгээрт нь, хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуй бол ядуурлыг шууд бууруулдаг. Хөдөө аж ахуйн салбарын шууд болон шууд бус ажлын байр нь хамгийн олон хүнийг хамардаг.

Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү үнэ цэнэ шингээх. Өөрөөр хэлбэл, малчид болон энэ салбараас орлого олж байгаа хүмүүсийн гар дээрх бодит орлого нь өсөх хэрэгтэй гэсэн үг. Ингээд энэ чиглэлд олон ч ажил хийсэн.

Манай улсын экспортыг бүрдүүлдэг цөөхөн хэдэн түүхий эд бий. Тодруулбал, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, түүхий нефть гэх мэт. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүнийг түүхийгээр нь юмуу, эсвэл хагас боловсруулж гаргаж байна. Хэрвээ бүрэн боловсруулбал Монгол Улсын хүнд үйлдвэр хөгжинө, эдийн засаг дахь өгөөж ч олон дахин нэмэгдэнэ. Тэгэхээр хүнд үйлдвэрээс олж байгаа валютын урсгал нэмэгдэж, дэд бүтэц, ложистик хөгжиж, ажлын байр бий болно. Үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд босно.

Тиймээс эдгээр түүхий эд боловсруулах хүнд үйлдвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах шаардлагатай. Ингэхийн тулд үйлдвэрлэлд хэрэгтэй дэд бүтэц буюу төмөр зам, эрчим хүч, усаа шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Үүнд, хамгийн гол суурь үндсэн дэд бүтэц нь болох төмөр замын бүтээн байгуулалтын ажил амжилттай дуусч байгаад баяртай байгаа. Дээрх бодлого, төлөвлөгөөг боловсруулахад гадаад, дотоодын зөвлөхүүд, эрдэмтдийн судалгаануудыг ашигласан. Тухайлбал, McK­insey, Boston буюу дэлхийн стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гурван том компанийн хоёрынх нь зөвлөгөөг авсан. Харин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр Worley, Flour, Thyssen, Bechtel,Posco, Hatch, гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудаар хийлгэсэн судалгаанууд, ТЭЗҮ, мастер төлөвлөгөөнүүд байгаа. Дээрээс нь төлөвлөгөөт эдийн засгийн үеийн архивын материалууд ч байгаа. Ингээд суурь судалгаа, ТЭЗҮ, төлөвлөгөө болон ажлын зураг хүртэл бэлэн болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, бидний боловсруулсан баримт бичгүүд нь барилга угсралтын ажлаа эхлэхэд бараг бэлэн болсон.

Үүн дээр нэмээд Санхүүжилтийн загвар бэлэн болсон. Тодруулбал, Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулсан шиг овоот хярын бүлэг ордод геологи хайгуул хийж 50 орчим тонн алтны нөөц тогтоосон. Энэ нь газар доорх үнэ цэнээрээ 6 орчим тэрбум ам.доллар болно. Энэ алт хуулиараа Монголбанкинд тушаагдах тул ийм хэмжээний санхүүжилтийн төгрөгийг дотоод эх үүсвэрээр шийдэх бүрэн боломжтой гэсэн үг.

Дүгнэхэд, хөгжлийн бодлого боловсрогдож, түүний дагуу бүтээн байгуулалтын бэлтгэл ажил хангагдаж, зарим бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд дуусч байгаа. Гэхдээ цаашид хийх ажлууд ч их үлдсэн.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд олон улсад Монгол Улсыг төлөөлөх эрхтэй байдагҮүний дагуу гадаад харилцааэдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд ямар ажлуудыг хийв?

-2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдох үед үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан ёсоор хоёр хөрштэйгөө тэнцвэртэй, харин гуравдагч хөршийн бодлого бүрэн биелэгдээгүй байсан. Тухайн үед манай улс БНХАУтай урт хугацааны иж бүрэн стратегийн түншүүд, харин оХУтай стратегийн түншүүд, АНУтай харилцаа стратегийн түвшинд байгаагүй.

Ерөнхийлөгч Х.Баттулгын үед Монгол ба оХУын харилцаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Ингэснээр манай улс хоёр хөрштэйгөө ижил түвшинд сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагаатайгаар хөгжиж байна, Үүн дотроо эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх маш сайн суурьтай байна гэсэн үг.

Ерөнхийлөгч Х.Баттулга анхны айлчлалаа БНХАУ-д хийсэн. Айлчлалын үеэр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Үүний нэг нь, хөдөө аж ахуйн гаралтай боловсруулсан бүтээгдэхүүний худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэе гэж тохиролцож чадсан. Хоёр орны эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийн талд тодорхой тоон үзүүлэлттэйгээр ойлголцсон.

2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУд айлчилсан. Үүний үр дүнд стратегийн түншлэлийн харилцаатай болсон. АНУ дэлхийн 200 гаруй улстай харилцдаг. Дэлхий эдийн засаг, санхүүгийн зах зээлд үлэмж байр суурьтай АНУтай стратегийн буюу өндөр түвшний харилцаатай болохыг дэлхийн ихэнх улс эрмэлздэг боловч тус улс нь 10 гаруй улстай стратегийн түншлэлийн харилцаатай байдаг. Эдгээр цөөхөн улсын нэг нь Монгол Улс болсон нь хоёр улс цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ирээдүйг илэрхийлж байгаа.

Түүнчлэн БНЭнэтхэг улс болон Европын холбооны улсуудад айлчилсан. Мөн хэд хэдэн олон улсын арга хэмжээнд оролцсон.

Эдгээр айлчлалууд, ажлуудын үр дүнд эдийн засаг талаасаа энгийнээр тайлбарлавал, дэлхийн хамгийн том эдийн засгууд буюу оХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг, Европын холбоо, Япон, Солонгосын зах зээлд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нээлттэй төдийгүй, хөнгөлөлттэй гарах боломж нээгдсэн. Жишээлбэл, Европын улсууд бол GSP+хөнгөлөлттэй хөтөлбөртэй. Ерөнхийлөгч маань өнгөрсөн хугацаанд, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, анхаарч ажилласан. Бидний мэдэх зарим улс орнууд дэлхийн томоохон зах зээлд бүтээгдэхүүнээ зарж чаддаггүй, улс төрийн хоригтой байдаг. Харин манай орны хувьд дэлхийн томоохон зах зээл, эдийн засгууд бүгд нээлттэй байгаа. Дүгнэж хэлэхэд Ерөнхийлөгч иргэдээ, Монголоо, хүний бодит амьдралд шууд нөлөөлөх эдийн засгийн хөгжлийн цогц бодлого гаргажээ. Бодлогын хүрээнд ажилласны үр дүнд олон улсын зах зээлд монгол бараа бүтээгдэхүүн нээлттэй байна. Бид очоод бараа бүтээгдэхүүнээ хаана ч зарахад бэлэн болжээ.

Одоо ямар ажил үлдээд байгаа вэ гэвэл, Засгийн газар болон хувийн хэвшил хамтарч дээрх улсуудын хэрэглэгч нарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх мөн борлуулалт, маркатенгийн чиглэлийн ажил их удаад, явж өгөхгүй байна.Өөрөөр хэлбэл, одоо дотооддоо үйлдвэрлэдэг болох нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Иймээс л Ерөнхийлөгч ядах нь ээ аж үйлдвэртээ зориулаад 500 тэрбум төгрөг төсөвт тусгах санал гаргаж, нэг ч үйлдвэрийн төсөлгүй жил жилүүдийн төсөвт хориг тавьж байсан.

-Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн хөгжил орхигдчихсонОрон нутгийн иргэдийг анхаарсантэдэнд чиглэсэн бодлого дутмаг байсан шүү дээХарин Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ сум” төслөөр дамжуулж энэ чиглэлд манлайлал үзүүллээ гэж харж байгаа?

-Монгол Улсын хөгжил иргэндээ ээлтэй хүний төлөө байх ёстой. Хүний төлөө байна гэхээр яах вэ гэхээр төрийн болон бусад үйлчилгээ хөдөө орон нутгийн иргэдэд хүрч очих ёстой. Үүнийг хүргэдэг засаг захиргааны нэгж нь сум юм. Өмнө Баянхонгорын Баянлиг зэрэг хэд хэдэн сумыг шинэчилсэн. Сая бүрэн эрхийнхээ хугацаанд үүнийг жишиг болгохоор Дорнод аймгийн Халхгол сумыг бүрэн шинэчиллээ. Ийм байдлаар бусад сумуудаа шинэчлэх ёстой гэсэн жишиг тогтоосон. Хөдөөгийн хөгжилтэй холбоотой хийсэн ажлуудын нэг нь “Шинэ сум” төсөл.

Энд нэмээд хэлэхэд, говийн бүсийг усжуулах төлөвлөгөө хийгдсэн. Үүний зарим хэсгийн ТЭЗҮ хийгдээд байгаа. Энэхүү төлөвлөгөөний зарим ажлууд энэ жилээс хийгдэж эхлэх байх. Ингэснээр говь маань төмөр зам болон устай болсноор хүн амьдрах орчин нөхцөл сайжрах болно.

-Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэх санаачилга гаргасанСалхитын мөнгөний ордын өгөөжөөр тэтгэврийн зээлийг тэглэсэнТухайн үед зарим улстөрчид ихээхэн шүүмжилж ч байсанЭнэ санаачилгын талаар та юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөж ард түмэнд шууд хүрдэг байх жишиг бодлого бол Салхитын мөнгөний ордын өгөөжийг өндөр настнууддаа хүргэсэн шийдэл байсан. Үүний цаад учир нь байгалийн өгөгдлөөрөө орлого олох боломжгүй зорилто бүлэг бол тэтгэвэрт гарсан хүмүүс. Яаж ч хичээгээд бие бялдрын хувьд ажил хийх боломжгүй. Ахмад настнууд болон хүүхдүүдэд төр онцгой анхаарал хандуулж, амьд явах эрхийг нь баталгаажуулж, Үндсэн хуулийн 16.5 заасны дагуу эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэсэн заалтыг хэрэгжүүлсэн. Тэтгэвэр авагчдын хувьд сүүлийн 30 жилд төгрөгийн худалдан авах чадвар унахад, нөгөө талд түүндээ дүйцүүлж иргэдийн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй. Иймээс Монголын төр ахмад настай монгол иргэдээ цаашид ч анхаарч асуудлуудыг бодитой, шууд хүрч шийдэж чаддаг байх ёстой.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын шаардлагын дагуу хүүхдийн 100,000 төгрөг олгож байгааг ч үргэлжлүүлэх ёстой. Энэ цар тахлын хүнд цаг үед өрх бүрд нэг сая төгрөгөө өгвөл олон айл өрхүүдэд бодитой дэмжлэг болохоос гадна, дотоодын үйлдвэрлэлд худалдан авалт бий болж, тэдгээр үйлдвэрүүдэд ажиллаж буй монголчууд маань орлоготой болох юм.

-Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийн үр өгөөжач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Дарханы арьс ширний цогцолбор нь малын гаралтай түүхий эдийг боловсруулна. Энэ бол их чухал төсөл. Манай улс хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, тэр дундаа малынхаа үр шим, өгөөжийг дээшлүүлэх, боловсруулах шаардлага бий болоод удаж байна. Нэг жишээ хэлье л дээ, манайд жилд найман зуу орчим сая литр сүү ашиглагдалгүй хаягддаг. Мөн ноос, дайвар бүтээгдэхүүнүүдээ бид сайн боловсруулж чадахгүйн улмаас хаягдал ихтэй байсаар өдийг хүрлээ. Махыг тодорхой түвшинд экспортолж байгаа. Харин арьс шир нь хаягдаад байдаг. Угтаа дэлхийд арьс ширний том зах зээл байна. Тэр тусмаа Монголын арьс ширэн бүтээгдэхүүн их эрэлттэй байж болно. Энэ асуудлыг шийдэхээр ажлын хэсэг Европын орнуудаар явж туршлага судалсан. Мөн хувийн хэвшлийн залуучууд Итали, Испани улстай хамтраад ТЭЗҮ, төлөвлөгөө гаргасан. Байршлын хувьд Дарханд зохистой юм байна гэж үзээд барилгын ажил өрнөж байна. Дарханы арьс ширний цогцолбор жишиг үйлдвэр болох юм. Түүнчлэн Дарханы арьс ширний цогцолбор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлмэгц Европын улсууд шууд худалдаж авах гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа. Гэрээнийхээ дагуу бүтээгдэхүүнүүдээ Европын стандартын дагуу үйлдвэрлэнэ.

Ер нь манай орон ядуурлаас гарах хамгийн дөт бөгөөд шулуун зам бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортлох. Ингэснээр малчид болон хөдөө аж ахуйтай шууд, шууд бус, дам холбоотой орлого олдог иргэдэд очих өгөөж нэмэгдэж, улмаар ядуу иргэд энэ салбараас орлого олох боломжтой талаар олон судлаачид судалсан байдаг. Мөн хөгжсөн ихэнх орнуудын туршлагаас үзэхэд эхлээд Хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ тонн, килограммаар биш, граммаар үнэлж зардаг болсноор ядуурлаас гарсан байдаг. Иймээс л бид Дарханы арьс ширний цогцолбор шиг үйлдвэрүүдийг дэмжих ёстой юм.

-Шинэ Ерөнхийлөгч өөр намаас сонгогдлооТа Ерөнхийлөгч Х.Баттутлгын зөвлөхийн хувьд одоогийн Ерөнхийлөгчийн хийжхэрэгжүүлж буй ажлуудаас аль залгамж чанарыг хадгалжүргэлжлүүлэн хийж хэрэгжүүлээсэй гэж бодож байна?

-Мэдээж улс оронд ашигтай, маш том бүтээн байгуулалтын ажлуудын халааг нь аваад хийж үргэлжлүүлээсэй гэж бодож байна. Нефть боловсруулах үйлдвэрийн ажил ид өрнөж байна. Бусад бүтээн байгуулалтыг байгуулах бэлтгэл ажлууд хангагдсан байна. Эдгээр төслүүд болон томоохон бодлогын ажлууд улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай шууд хамааралтай учраас Үндэсний аюулгүй байдлын Тэргүүн, Ерөнхийлөгч зайлшгүй анхаарал тавьж, дэмжиж байж л хэрэгжинэ. Сүүлийн 30 жил яригдсан олон төсөл тухайн үеийн ҮАБЗ-ийн дэмжлэггүйгээр, 100 хувь Засгийн газрын ажил гээд орхичихсон болоод зогсдог байж магадгүй. Үүнээс гадна, дэлхий нийт цахим эдийн засгийн үедээ явж байна. Цахим эдийн засгийн чиглэлээр Монгол Улс яаралтай өөрийн гэсэн бодлого, төлөвлөгөөгөө гаргаад эрчимтэй ажиллахгүй бол удаашралтай байгаа. Ковидоос болоод зогсонги байсан дэлхийн эдийн засаг хөдөлгөөнд орж эхэллээ. Энд цахим эдийн засаг илүү хөтлөхөөр байна. Монгол Улс үүнтэй зэрэгцэж алхахын тулд цахим дэд бүтцүүдээ хийх ёстой. Үүнтэй холбоотой кибер аюулгүй байдлын цэрэгтэй болсон. ЕТГ ивээлдээ авсанаар E-mongolia амжилттай хэрэгжиж,төрийн олон үйлчилгээ цахимжих юм. Төрийн үйлчилгээ цахимжсанаар авлига буурч, иргэд цаг хугацаа, мөнгө хэмнэх олон эерэг үр дүн гарна. Дээрхи ажлууд хийгдэж байж л Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал хангагдах болно.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419