БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг энэ жил цахимаар бүртгэнэ. Гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд энэ сарын 29, 30-ны өдрүүдэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад цахимаар бүртгүүлэх юм байна. Энэ онд 670 орчим иргэн авна гэж БНСУ-ын талаас мэдэгдсэн. Харин өнгөрсөн онд хөдөлмөрийн гэрээ хийгдсэн 463 хүн цар тахлаас шалтгаалж явж чадаагүй байна.
Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:
- 18-39 настай Монгол Улсын иргэн
- Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
- БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
- Өнгө ялгах чадвартай
- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.
Иргэд ЭНД дарж орж бүртгүүлнэ.