Жүжигчин Б.Цэцэг: БРАВО Долгорсүрэнгийн Сумъяабазар үнсье!
Тэрээр өөрийн цахим хуудсандаа: “Эмнэлэгээр дүүрэн үхэх үү сэхэхүү гэдгээ үзэж байхад Вакцин хийлгэх зүгээрүү гэж асуухаа болио!!! Вакцинтай хүмүүс үхлээс холуур тойрч гарч байна! жирэмсэн, 0-15 насныхан, хэнэггүй толгойтууд хүндэрч байна!
Жирэмсэн ээжүүд эмнэлэгээр нэг болж байна арай ПСР, Түргэвчилсэн тестыг үнэгүй болгомоор байна. Байдал хүнд байна хэдэн зүйл анхааруулахыг хүсэж байна:
1. Ковидын халдвар авч эдгэрсэн хүмүүс халдвараар өвчилөөд эдгэрсэнээ ажил болоод ойр хүрээнийхнээсээ нуух явдал их байна! Энэ нь та эдгэрсэн ч бүрэн таны биенээс вирус устаж үгүй болоогүй гэсэн үг юм!!!! Ажилдаа эргэж орсон ч бусдаас зай авч анхаарал болгоомжтой өвдсөх гэдгээ бусдадаа сануулах нь таний үүрэг яагаад гэхээр та эдгэрсэн ч таний шинжилгээний хариу 90 хүртлэх хоног ЭЕРЭГ байсаар байх болно!!!! Тэгэхээр бусдыгаа бодож халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахих нь чухал!!!
2. Нэгдүгээр хавьтагч таний тест эхний өдрүүдэд СӨРӨГ гарч байсан ч чимээгүй өвдөж хүндэрүүлэхээсээ өмнө өвдсөн гэрийнхээ ойрынхоо хүнтэй эмчилгээгээ давхар эхлүүлэх шаардлагатай өрхийн эмчийн зөвлөгөөгөөгөөр тэгэхгүй бол явж явж хатгаа болно эсхүл нэг нь эдгэрэхээр нөгөө нь өвчилнө ингээд мөд дуусахгүй шүү.
3. Өвчин хаанаас хэнээс авчихав гэж бүү уурла бухимд! Өвдөх эсэх нь цаг хугацааны асуудал гол нь биеэ чагнаж жижиг зүйлийг мэдэрч эрт мэдэхийг хичээгээрэй. Өдөр бүр Д, С гээ заавал том жижиггүй ууж хэвш.
4. Олонтой ажилладаг хүмүүс маскгүй хартлцаанд бүү ор яагаад гэхээр тэнд өвдсөн хүн байхгүй ч ар гэрээс нь эсхүл найзууд нь өвдсөн байх магадлал өндөр тул эрсдэлтэй! Халуун шингэн байнга ууж хамар, хоолойгоо өдөрт 2-3 удаа өвдөөгүй ч зайлж сураарай!
Ийм зөвлөгөө өгөхийг хүслээ. Та бүхэн минь бусдадаа түгээж тус болоорой”
Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд Коронавирусын халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон гэнэ БРАВО Долгорсүрэнгийн Сумъяабазар ҮНСЬЕ” хэмээн бичжээ.