Филиппиний Ерөнхийлөгч РОДРИГО ДУТЕРТЕ: Вакцинд хамрагд, аль эсвэл шоронд ор
Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте орон нутгийн үндэсний телевизээр мэдэгдэл хийх үеэрээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахаас зайлсхийж, халдварын тархалтын тоо нэмэгдэх гол шалтгаан болж байгаа хүмүүс бухимдаж буйгаа илэрхийлж, сүрдүүлгийн үгс хэрэглэсэн гэнэ.
Тэрбээр “Коронавирусийн вакцинд хамрагдахаас зайлсхийсэн хүмүүсийг баривчилж, шоронд хорих тушаал өгнө. Намайг битгий буруугаар ойлгоорой. Энэ улс хэдий нь хямралын түвшинд орчихоод байна” хэмээсэн юм.
Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте уг мэдэгдлийнхээ дараа хот, суурингуудын удирдагч нарт “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эсэргүүцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах үүрэг өгчээ.