Дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлаг

2021-06-23, 09:29 Цаг үе 681 2
Дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлаг

Дэлхий үнэлж, биширч байхад монголчууд өөрсдөө тоодоггүй олон салбар байдгийн нэг нь циркийн урлаг. Тиймдээ ч авьяаслаг олон уран бүтээлч эх орондоо ажиллахаас илүүтэй гадаадын алдартай, цалин хангамж, орчин нөхцөл сайтай циркүүдэд гэрээгээр ажиллахыг илүүд үзэх нь бий.

Учир нь өндөр хөгжилтэй орнууд соёл урлагаа ихэд дээдлэн, хөгжүүлж, улсынхаа нэрийг алдаршуулахын төлөө хөрөнгө мөнгө, зүрх сэтгэл бүхнээ зориулан зүтгэж байгааг бид нүдээрээ харж сууна. Чадварлаг, авьяаслаг, тухайн урлагтаа хайртай сайн уран бүтээлч байна гэдэг бахадмаар зүйл боловч энэ бүхнийг ойлгодоггүй, үнэлдэггүй төртэй улсад амьдарна гэдэг асар том харуусал юм. Энэ харууслыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа хүмүүсийн томоохон төлөөлөл нь циркийнхэн. Бэлтгэлээ хийдэг байр нь хувьчлагдсан. Хойч үеийн залгамж болсон сурагчид нь бэлтгэлээ хийх сургуульгүй.  Ийм учир хаяа хатавч хэсгийнх нь шороо ил гарсан, хаалгагүй, хүйт даасан, агааржуулагчгүй  асарт өнгөрөгч намар циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолтоо  хийсэн.Арга барагдсан уран бүтээлчид “Циркийг эргүүлэн өгч, сургууль барьж өгдөггүй юмаа гэхэд хуучин циркийн байрыг  шинэчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг салбар Соёлын яамандаа өгсөн. Гэвч “Сургууль бол боловсролын байгууллага учир БШУЯ-нд  шаардлагыг хүргүүлсэн.

Үндэсний өв соёл болсон, улсын тусгай хамгаалалтад байдаг Дашчойлин хийдийн байрыг шинэчлэн засах ямар ч боломжгүй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Ийн Соёлын яам, Боловсрол шинжлэх ухааны яамны алинд нь энэ асуудал хамаатай эсэх нь тодорхой бус байсаар сүүлдээ бид мартав. Сүм хийдийг үндэсний өв соёл хэмээн үзэж, тусгай хамгаалалтад авсан атлаа циркээ хувийн хэвшлийнхнээс авч чадахгүй байгаагаас 30 жилийн дараа шинээр байгуулсан Соёлын яамны үйл ажиллагааны ерөнхий чиглэл, сайдын урлагийн талаарх мэдлэгийг дүгнэчихэж болно.

Зургаан сард шинэ циркийг ашиглалтад оруулна гэсэн амлалт хаачив?

Одоогийн Монголын үндэсний цирк, бидний мэдэхээр “АСА” цирк 2013 онд хувьчлагдсанаас хойш эх орноо дэлхийд сурталчилдаг соёл урлагийн тэргүүлэгч салбар болох циркийн урлагийн ирээдүй бүрхэг болж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хөндсөн. Мөн   орчин үеийн шаардлагад нийцсэн уран бүтээлчид, сурагчид бэлтгэлээ хийх тусгай танхимтай шинэ циркийг  энэ оны зургадугаар сард хүлээлгэн өгнө гэсэн албан ёсны мэдэгдлийг “Монголын үндэсний цирк” гаргасан тухай бичиж байв. Гэвч зургадугаар сард дуусч байхад “Монголын үндэсний цирк” болоод Соёлын яамнаас циркийг хэзээ ашиглалтад оруулах талаар ямар ч мэдээлэл  бидэнд өгсөнгүй. Үүнээс гадна Соёлын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Энэ талаар ямар ч мэдээлэл бидэнд алга” гэсэн хариу өглөө. Соёл урлагийг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг урлагаар дамжуулан дэлхийд сурталчлах үүрэгтэй Соёлын яам циркийн асуудлыг ор тас мартасны цаана ямар учир байгаа вэ.

Анх томилогдохдоо циркийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэсэн Соёлын сайд асан С.Чулуун гэнэт чив чимээгүй болсон. Түүнээс албан тушаалыг нь хүлээн авсан Ч.Номин ч сайдын суудалдаа заларснаас хойш циркийн асуудлаар ганц үг дуугарсангүй. Үүний оронд хувцас загварынхантай нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хятад загварын дээл өмсөн шүүмжлэлд өртөөд амжлаа. Тодруулбал, “Төрийн алба хашиж буй сайд, үндэсний ижилсэл, амин чанарыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай соёлын бодлого хариуцсан хүн нангиад Сун Ят Сений хувцас өмсч олны өмнө гарсныг эсэргүүцнэ” гэсэн мэдэгдлүүдийг судлаачид олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байв.

Учир нь Сун Ят Сен нь Тайванийн Гоминдань намыг үүсгэн байгуулагч, 1911 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч байсан билээ. Ийн дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлагаа аврахын төлөө бид юу хийх вэ. Одоо сургууль ч, цирк ч Монголд алга.

“Циркийн барилга нь 1971 онд баригдсан  тул сантехник, агааржуулалт, халаалт, цахилгаан холбоо хэрэгслийг цоо шинээр шинэчлэхээс аргагүйд хүрсэн. Тиймээс  өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн циркийн барилгын дотор хэсгийг бүхэлд нь шинэчлэн засаж эхэлсэн” гэж Монголын үндэсний  цирк мэдэгдэж байв.Мөн  “Бид бүхэн циркийн урлагийг  цаашид улам хөгжүүлэхэд хичээнгүйлэн анхаарч ажиллах бөгөөд 2021 оны зургадугаар сард засварлан шинэчлэгдсэн байрандаа нээлтээ хийн циркийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулан үзэгчид уран бүтээлчид та бүхнийгээ хүлээн авах болно. Мөн Соёлын яамтай хамтран ажиллах зөвшилцөлд хүрэх болно” гэсэн сайхан мэдээг дуулгасан. Гэвч  энэ нь удаа дараа мэдэгдэл хийж цуцашгүй зүтгэсэн циркийн уран бүтээлчдийн амыг таглах гэсэн хий хоосон оролдлого байжээ.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419