Д.Ихбаяр: Нийслэлийн харьяа байгууллагуудын 20 үйлчилгээг Emongolia системд нэмж оруулна

2021-06-23, 09:22 Цаг үе 408 0
Д.Ихбаяр: Нийслэлийн харьяа байгууллагуудын 20 үйлчилгээг Emongolia системд нэмж оруулна

Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай ярилцлаа.

-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд илүү ойртож, Төв Шуудангийн нэгдүгээр давхарт иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө нээсэн. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ” гэж онцолсон. Улаанбаатар хотыг цахимжуулах ажил хэр явагдаж байна?

-Нийслэлээс 2018 онд Цахим шилжилт төсөл хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлж, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг үе шаттай цахимжуулах ажлыг зохион байгуулсан. Мөн Нийслэлийн цахим үйлчилгээний eservice системийг ашиглан иргэн, хуулийн этгээд төрийн болон нутгийн захиргааны 113 байгууллагын 326 төрлийн үйлчилгээний лавлагаа мэдээлэл буюу үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлага, хууль, эрх зүйн актын мэдээллийг авах боломжтой болсон. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар тус системээр дамжуулан 37 мянга гаруй иргэдэд цахим болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. 

Нийслэлийн цахим үйлчилгээний eservice систем төрийн мэдээлэл солилцооны хур, танил нэвтрэлтийн дан системийг ашиглан онлайн хэлбэрээр төрийн байгууллагын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Тус системд тулгуурлан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас emongolia системийг нэвтрүүлснээр 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. 

Мөн QR системийн хувьд ч адилхан хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд иргэний үнэмлэхийн кодоор уншуулахад тухайн иргэнийг шууд таних хэлбэрээр Хур системээр дамжуулан иргэдийн мэдээллийг авч байна.

 

-Нийслэлийн зарим үйлчилгээг emongolia системд шинээр нэмж оруулж байгаа тухай E-Mongolia төвийн нээлтийн үеэр хэлж байсан. Энэ нь ямар,  ямар үйлчилгээ вэ?

-Азийн Сангийн Засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр Нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагын 20 үйлчилгээг 2021 онд нэмж шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн портал emongolia системд өгөхөд бэлэн болж байна. Үүнд:

  1. Нийслэлийн Татварын газар
  2. Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
  3. Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
  4. Нийтийн Тээврийн үйлчилгээний газар
  5. Техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  6. Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл
  7. Авто тээврийн хэрэгсэл түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  8. Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
  9. Авто тээврийн үндэсний төв
  10. Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
  11. Нийгмийн даатгалын ерөнхий газар
  12. Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ
  13. Нийслэлийн цагдаагийн удирдах газар
  14. Хяналтын камерын тодорхойлолт гаргах
  15. Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар
  16. Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ
  17. Онцгой байдлын ерөнхий газар
  18. Галын аюулгүй байдлын дүгнэлт
  19. Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  20. Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  21. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  22. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрныг дүгнэлт гаргах
  23. Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох
  24. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  25. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  26. Сувилалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  27. Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

Түүнчлэн дээр дурьдагдсан  нийтийн хоол, баар ресторан, худалдаа үйлчилгээний чиглэлэээр УОК-аас Галын аюулгүй байдлын дүгнэлтийг заавал авдаг. Тус дүгнэлтийг цахимаар авах боломжтой болж байна.  Жишээ нь, тухайн галын аюулгүй байдлын байцаагч маш олон аж ахуйн нэгжүүдээр явж, дараалал, хүлээлт үүсэх шаардлагагүй болсон гэсэн үг юм. 

Юуны түрүүнд иргэдийг хамгийн ихээр бухимдуулж, чирэгдэл үүсгэж байгаа асуудлыг зохицуулах гэж хичээж байна. Үүнтэй холбоотойгоор дийлэнх ажлыг цахимжуулаад байна. Удахгүй бид нэмж нийслэлийн олон үйлчилгээг цахимжуулж emongolia системд хүлээлгэн өгнө.

 

-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээс иргэд, ААН-ийн авах үйлчилгээ улам л нэмэгдэж байна. Энэ нь сайн талтай ч өөрт хэрэгтэй үйлчилгээгээ сонгон хайж, олох нь бэрхшээлтэй болох сул тал болох уу?

-Иргэн, хуулийн этгээд өөрт шаардлагатай үйлчилгээг хайлт хэсэг рүү орж сонгох боломжтой учраас бэрхшээл үүсэхгүй. Бид цахим үндэстэн болох том зорилт тавиад түүнийхээ зүг төр, засаг, нийслэл, орон нутаг нэг чиглэлд харж яваа учраас бид зайлшгүй emongolia системийг ашиглах шаардлагатай. Дэлхий дахин ч мэдээллийн технологи, аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлчихсэн. Дэлхий биднээс үүнийг яах аргагүй шаардаж байна. Цар тахлын хөл хорио, халдварын эрсдэл зэргээс үүдэн ЕБС, Их, дээд сургуулийн оюутан, сурагчид цахим орчинд хичээлийн жил, үзэх сурах зүйлсээ авч чадаж байна. Гаднын шилдэг их, дээд сургуулийн боловсролыг эх орондоо байгаа ч цахим орчноор дамжуулан эзэмшиж, дэлхийн боловсролтой болж байгаа олон залуучууд байна. Тиймээс Монгол төрийн иргэндээ үзүүлэх үйлчилгээ цахим хэлбэрт шилжин, нэг порталд орох нь сул тал болохгүй. Ирээдүй биднийг энэ замаар хөтөлж байна шүү дээ.

Бид emongolia системийг хэрэглэхгүйгээр цахим шилжилт хийх тухай ярих боломжгүй. Ядаж л Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаягийн тодорхойлолтоо энэ системээс төвөггүй авна шүү дээ. Цаашлаад ашиглаж сурснаараа бид хялбар түвшинд асуудлаа шийдэж зохицуулж, ажлаа саадгүй явуулж, төрийн үйлчилгээг дан цахимаар авах юм. 

Аливаа ажлын хүрэх үр дүн хэмжигдэхүйц, удирдахуйц байх ёстой. Бүх системдээ нэвтэрснээр маш том дата бааз бий болж байгаа юм. Ингэснээр иргэдийн үйлчилгээ авах хурд нэмэгдэж, удирдах болон хэмжихэд хялбар болж байгаа юм. Дээрээс нь төрийн ой санамж бүрдэж, дараа дараагийн шийдвэр гаргалт сайжрах болно. Мөн бодит цаг хугацаанд хяналт тавих боломжтой болох юм.

Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn  систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/  системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байна.

-Баярлалаа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419