"Ковид-19" болон улирлын чанартай харшлын шинж тэмдгийн ЯЛГАА
Коронавирусийн халдвар ба улирлын чанартай харшлын шинж тэмдгийн ялгааны талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна.
Зарим хүн коронавирусийн халдвар авснаа үл анзаарч, ханиад хүрсэн эсвэл харшил хөдөлсөн зэргээр өөрийгөө оношилж, биеийн байдлаа хүндрүүлж буй талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Иймд харшлын болон коронавирусийн халдварын шинж тэмдгийн ялгааг хүргэж байна.