7 сарын 1-нээс эхлээд 60 хоногийн турш ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох хувилбар яригдаж эхэлсэн үү?
Коронавирус халдварын улмаас зөвхөн зургадугаар сард 164 хүн, нийт нас баралт 447 хүрсэн муу мэдээтэй өдрүүд үргэлжилж байна. Цар тахал гамшигт хүрсэнд эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр шууд буруутай гэж болохоор байна. Учир нь шагнал, сонгуулиас болж Монгол Улс эдийн засаг, эрүүл мэндийн хувьд маш хүнд үеийг даван туулж байна.
Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эрүүл мэндээ аврахын тулд хөл хорихыг, эсрэгээрээ эдийн засагчид хөл хорих хэрэггүйг сануулсаар.
Гэтэл энэ хүнд цаг үед хөл хорино, хорихгүй гэсэн хэрүүл дээрээ ч доороо ч үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр өглөө "Монгол тв" өөрийн албан ёсны цахим хуудастаа "7 сарын 1-нээс эхлээд 60 хоногийн турш хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу?" гэх санал асуулга авч эхэлсэн байна. Товчхондоо, Соёлын сайд Ч.Номин "Монгол тв" -ээр дамжуулан олон нийтийн сошиалыг тандах тандалт судалгаа хийж байгаа гэж хардлага бий болох шив.
Өөрөөр хэлбэл, УОК, Засгийн газар тодорхой нэг шийдэлд хүрч, иргэдийн эргэлзээг тайлах шаардлагатай байна. Хөл хоривол хориод, үгүй бол түүнийгээ тодорхой мэдээллэх ёстой. Сошиалыг тандах биш тодорхой шийдвэр гаргана уу.