Л.Ану-Үжин: Дайнаасаа дажин нь хэцүү...

Л.Ану-Үжин: Дайнаасаа дажин нь хэцүү...

Даралтаа үзүүлэх гэсэн хөгшид, хүүхдээ жинлүүлэх гэсэн эцэг эхээр дүүрсэн өрхийн эмнэлэгт дээр эерэг гарсан 30 гаран настай цоо эрүүл залуу орж ирж самарч байгааг ойрын хүн маань нүдээр харснаа ярилаа. ‘’Би эерэг гарчихлаа яагаад намайг хэвтүүлэхгүй байна, би гэртээ очвол гэрийнхэндээ халдаана, төр юу хийж байгаа юм?

Та нар юу хийж байгаа юм?’’ гэх зуураа замдаа таарсан бүхнийг түлхэж хараана. Өчигдөр өөр нэг эерэг гарсан хүн эмчийг үсдэн 51 мянгийн эм яагаад 72 мянга болснийг асуусан гэдгийг эмч уйлан байж өччээ.  Тэгэхээр энд цар тахлын хажуугаар өрнөх өөр нэг цар тахлын талаар ярих нь илүү дээр. Дэлхийн хамгийн олон дайныг өдөөж байсан өвөг дээдэс маань дайнаасаа дажин нь илүү хэцүү хэмээн сургасан юм.

Ковидыг дотооддоо алдаж эхлээд байх үед буюу 2021 оны 2 дугаар сард Монголд нийтийг хамарсан судалгаа явуулсан байна. Судалгааны хариу үнэхээр сэтгэл түгшээхээр байжээ. Учир нь хүн амын 25-30% нь ‘’Ковид гэдэг зүйл байхгүй энэ бол эрх баригчид, улстөрчдийн бодож олсон зохиомол зүйл’’ гэж үзсэн байна. Энэхүү хуурамч зүйлээр далимдуулан нөлөө бүхий хүмүүс эрх мэдэл, мөнгө олох гэж байгаа гэж IQ-аараа дэлхийд 5 дугаарт ордог гэж баталдаг манай нийгмийн дөрөвний нэгээс илүү хувь нь үзжээ. Нүүдэлчид хартай л даа. Гэхдээ бас арай ч дээ.

Хэрвээ санаж байгаа бол халдвар өсөж эхэлж байсан тэр үед олон нийтийн сүлжээнд ‘’Миний эргэн тойронд лав л өвдсөн хүн алга’’ гэх алдарт үг байсан юм даг. Өнөөдөр харин миний эргэн тойрны хүмүүс бүгд өвдчихлөө, тусаагүй хэдээ тусгаарлая гэсэн шиг сууна. Ялгаварлан гадуурхалтаас болоод халдвар авсан хүмүүс ил гардаггүй. Олон нийт (таныг энд оруулаагүй шүү, та бол хар массыг үзэж чаддаггүй хүн шүү дээ) айсуй буй аюулыг хуйвалдааны онолын түвшинд ярисаар. Энэ үед драмын театрын Амгаланбаатар зэрэг эдгэсэн хүмүүс мөс хагалан олны өмнө гарч ковид бол бодитой бас аюултай гэдгийг хэлсэнд баярланам.

Жил тэсэж чадсан ч гэсэн дотооддоо алдах нь цаг хугацааны асуудал байсан манай жижигхэн орны ганц найдвар нь вакцин байваа. Вероселийг Засгийн газар, Гадаад яам бараг цусаар уйлж байж Хятадаас авч ирсэн .... тунг нь тусламжаар, .... тунг худалдаж. Гуйж байтугай гуядаж ч авах боломжгүй үе. Дэлхий супер гүрэн Америк Германы вакциныг замаас нь хээв нэг дээрэмдэж байсан үе шүү дээ. Тусламжын гэхээр зүгээр өөрсдөө май гээд авчраад өгчихдөг юм шиг ойлгодог. Хорвоо дээр үнэгүй, амар зүйл байхгүй. Учир мэдэх хүний яриагаар дипломат албаны ур чадвар, арга мэхийг шавхсан гэдэг юм билээ. Монголын заяа энд дахиад түшиж Гадаад яамны сайд нь хэр барагтай бууж өгдөггүй ‘’чанга хүүхэн’’ таарчээ. Ингээд вакцинтай золголоо. Жамаараа сошиал ертөнц тэр аяараа вакцин судлаач, эрдэмтдээр хахлаа, нүдээ аниж байгаад чулуу шидэхэд л нэг судлаачийн толгой хага (таныг бас л энд оруулаагүй шүү, та бол нийгэм, эрдэм мэдлэгийн орой нь шүү дээ).

Улстөрийн пиар харин энд  нэлээн явсан болов уу гэх таамгийг аргагүй дагуулдаг. Хятад муу, Орос сайн гэсэн сцен дэглэлтгүй тавигдсан. Нийтийг санаатайгаар хаост оруулах, үймээн самаанд уруу татах, дараалласан үймээн, жагсаал цуглаанд турхирах төлөвлөгөө, санаархал албан тушаал нь байж боломгүй хүнээс гарч байсан гэж зарим хүн ярьдаг. Дэлхий даяар вакцин олдохгүй алаан болж байхад манайх голж шилж байхгүйг нь нэхсэн шигээ. Тэгсэн 50 000 төгрөг өгье гэсэн нөгөө хортой гээд байсан вакцинаа шахуулчихдаг, манайхан юм салгаж сурч л байгаа юм байна. Нийтээр нь файзер, спутник тарьсан бол өнөөдөр вероселл тарих байсан юм гэх байсан байхаа даа. Айдас, түгшүүрт автсан үед бага ч гэсэн итгэл найдвар өгч вакцин тариж дуустал ковидгүй зуныг уриалсан бүх хүнд талархая.

Инфодемик хэмээх шинэ ойлголт бий болжээ. Мэдээллийн тахал. Өнөөдөр сошиал бараг оролтгүй болжээ. Тэнд комментоор оосорлоод хэн нэгнийг дүүжлэхэд бэлэн байна. Мэдэхгүй байх аймшигтай гэхдээ ‘’их мэдэх’’ түүнээсээ ч аймшигтай аж. Юу үнэн, юу худал, энгийн амьдарлын логик ч утгаа алдаад эхлэхээр ботид байдлаас тасрах, үймж сандрахдаа хурдан болж, амьд үлдэх амьтны зөнгөөрөө хэнийг ч хамаагүй дайснаа гэж үзэн хардаж, юуг хамаагүй үзэн ядаж эхэлдэг. Үймсэн олон шиг аймшиг байхгүй, юун ковид.  

Ботид байдлийг хэдэн сар дэргэдээс нь харж байсан хүний хувьд би өөрийн таньдаг, танидаггүй бүхий л эрүүл ухаантай гэж боддог хүмүүсээсээ алга хавсран гуйж байгаа юм. Энгийн үед би ийм юм бичээд суухгүй гэдгийг намайг мэддэг хүмүүс батлах байх.  Би ч гэсэн төр засагт дургүй хэдэн жил эд нарыг харааж бөөлж байна. Гэхдээ бид нэг завин дээр нэг хавцлын өмнө сөрөн сэлж байна. Унах уу, зүсээд гарах уу гэдгийг бид өөрсдөө шийднэ. Төр засаг, улстөрчдийг биш галын шугаман дээр байгаа эмч, сувилагч, цагдаа, онцгой зэрэг та, би, бидэнтэй л адил хүмүүс өөрийгөө, гэр бүлээ бодоод нийгмээ бага ч гэсэн тайвшруулаач, түр ч гэсэн улстөр, ковидын мэдээг азнаач. Ийм #ХүндҮедХамт байгаач. Бид чинь учраа мэдэхгүй нялх үндэстэн биш хэдэн мянган жил хатуу бэрхийг туулаад ирсэн улс. Насанд хүрсэн хүн шиг эрүүл ухаантай байцгаая.

Л.Ану-Үжин

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419