Хилийн чинадаас Монголд ирэх нислэгүүд цуцлагдаж байна. "Turkish Airlines" компани Монгол руу хийх байсан бүх нислэгээ өчигдөр цуцалсан байна.
Мөн энэ долдугаар сард хийгдэх байсан бүх нислэг цуцлагджээ. Харин чартер нислэгүүд хуваарийн дагуу явах юм байна. Харин наймдугаар сарын нислэгүүд цуцлагдах эсэх нь баттай болоогүй байна
Монгол Улс хэдийгээр зургадугаар сарын 1-нээс агаарын хилээ албан ёсоор нээсэн ч гаднын улс орнууд Монгол Улсад хилээ хаасан хэвээр байгаа юм.