48:24
Монгол Улсын хэмжээнд эмийн үнэ урд жилүүдийнхээс 20-25 хувь нэмэгджээ
Улаанбаатар хотод корона вирусийн үед уудаг арбидол гэх эмийн үнэ нь 4-5 дахин нэмэгдсэн талаар иргэд мэдээлэл өрнүүлсний дагуу төрийн тусгай хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байгаа юм. Эм ханган нийлүүлэгчдийн зүгээс эм гааль дээр саатсан мөн тээврийн үнэ нэмэгдсэнээс болж үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэсэн тайлбар өгөв. Одоогийн байдлаар монгол улсын хэмжээнд эмийн үнэ урд жилүүдийнхээс 20-25% нэмэгдээд байна.
Эх сурвалж: A24 News Agency